Гадаад худалдааны төлбөрийн баримтат зээлийн арга

Гадаад худалдааны төлбөрийн баримтат зээлийн арга
Oct 25
     Letter of Credit буюу Аккредитив нь импортлогчийн хүсэлтээр, түүний нэрийн өмнөөс экспортлогч тал руу гаргаж буй нөхцөлт банкны баталгаа юм. Экспортлогч нь аккредитивийн нөхцөлүүдийг бүрэн хангасан бичиг баримтыг бүрдүүлж өгсний үндсэн дээр банк төлбөр гүйцэтгэх үүрэг юм.

Аккредитивын үндсэн төрлүүд:
1. Letter of Credit LC – Худалдааны аккредитив
2. Revocable LC – Буцаан дуудагдах аккредитив
3. Irrevocable LC – Буцаан үл дуудагдах аккредитив
4. Confirmed LC – Баталгаатай аккредитив
5. Unconfirmed LC – Баталгаагүй аккредитив
6. Transferable LC – Дамжин төлөгдөх аккредитив
7. Revolving LC – Нөхөн сэргээх аккредитив
8. Standby LC – Стэнд-бай аккредитив
Аккредитивыг гаргаж буй хэлбэрээр нь:
1. Эх үүсвэртэй – Аккредитивын дүнгээр мөнгөн эх үүсвэр байршуулсан
2. Эх үүсвэргүй – Бусад  барьцаа хөрөнгө барьцаалсан
Аккредитивыг төлбөр хийх нөхцлөөр нь:
1. Sight – Шууд төлбөртэй аккредитив
2. Deferred payment – Дараа төлбөртэй аккредитив
3. Acceptance – Акцептаар төлбөр хийх аккредитив
Аккредитивын үе шатууд:
1. Худалдагч, худалдан авагч нар төлбөр тооцоогоо аккредитиваар хийх тухай тохиролцож, худалдааны гэрээ байгуулна.
2. Худалдан авагч аккредитив нээлгэх хүсэлт гаргана.
3. Худалдан авагчийн банк аккредитив нээнэ.
4. Худалдагчийн банк аккредитив нээгдсэн болохыг худалдагч талд албан ёсоор мэдэгдэнэ.
5. Худалдагч тал барааг ачуулж, аккредитиваар шаардсан баримтуудыг бүрдүүлнэ.
6. Худалдагч тал баримтуудаа өөрийн банкинд өгнө.
7. Худалдагчийн банк баримтыг шалгаж, худалдан авагчийн банк руу төлбөр нэхэмжлэн илгээнэ.
8. Худалдан авагчийн банк баримтыг шалгаж, төлбөрийг шилжүүлнэ.
9. Худалдан авагчийн банк баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө. Ингэснээр худалдан авагч барааг авах боломжтой болно.
10. Худалдагч тал төлбөрөө хүлээн авна.


Аккредитив нээлгэхэд бүрдүүлэх материал

     Дансандаа мөнгө байршуулж нээх эсэхээс шалтгаалан бүрдүүлэх  материал өөр өөр байна. 
Хэрэв дансандаа мөнгөө байршуулах буюу эх үүсвэртэй нээлгэх бол:
•           Аккредитив нээлгэх хүсэлт /банкны маягт/
•           Худалдааны гэрээ

           Эх үүсвэргүй нээлгэх бол:
•           Аккредитив нээлгэх хүсэлт /банкны маягт/
•           Худалдааны гэрээ
•           Банкны зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт

Давуу талууд:
- Худалдагч, худалдан авагч талуудыг худалдааны эрсдлээс хамгаална.
- Хурдан шуурхай, зардал багатай
- Таатай нөхцөл бүхий санхүүжилт авах боломж нээгдэнэ
- Олон улсад мөрдөгддөг нийтлэг дүрмээр зохицуулагддаг
     
Хэрэв та дэлхийн аль нэг улс орноос бараа, бүтээгдэхүүн худалдан авч борлуулдаг эсвэл үйлдвэрлэл, бизнесээ өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд материал худалдан авч байгаа бол Аккредитив нь гадаад худалдааны эрсдэлээс хамгаалах хамгийн тохиромжтой үйлчилгээ юм.