Барааг гаальд мэдүүлэх

Барааг гаальд мэдүүлэх
Jul 31
Барааг мэдүүлэх гэдэгт нь мэдүүлэгч өөрийн сонгосон гаалийн горимд барааг байршуулах зорилгоор түүнд холбогдох мэдээллийг гаалийн байгууллагад гаалийн мэдүүлгийн маягтын дагуу өгөхийг ойлгоно.
Мэдүүлж болох хэлбэр
                        - бичгээр
                        -мэдээллийн сүлжээгээр
Барааг гаальд мэдүүлэхэд бэлтгэх 
1.Барааг таних тодорхойлох
2.Горимыг сонгох
                     Монголын бараа
                     Гадаадын бараа
3.Горимд байршуулахад мөрдөх хууль тогтоомж
                     Олон улсын
                      Үндэсний
4.Барааг дагалдах бичиг баримтыг бэлтгэх
                      Худалдааны
                      Тээврийн
                       Гаалийн
5.Барааг мэдүүлэх
 

Мэдүүлэгчийн үүрэг
1.гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах;
2.гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх;
3.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх;
4.мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах;
5.гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх;
6.гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
7.түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах;
8.хуульд заасан бусад үүрэг. 

Мэдүүлсэн үе- барааг тодорхой горимд байршуулах зорилгоор гаалийн мэдүүлэг нөхөн бичиж гаалийн байгууллагад илгээсэн бөгөөд гаалийн байгууллага мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулсан үе.

“Гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн
сонгосон гаалийн бүрдүүлэлтийн
горимын дагуу шаардагдах
мэдээлэл агуулсан
бичиг баримтыг ойлгоно.