Гадаад худалдааны менежерүүдийн анхааралд!

Гадаад худалдааны менежерүүдийн анхааралд!
Nov 05
Экспорт, импортын тээврийн МОНЗАМ компани салбартаа анх удаа 24 цагийн үйл ажиллагаа нэвтрүүлсэнтэй холбогдуулж гадаад худалдааны салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор нэг жилийн хугацаанд хийх 24 томоохон ажил төлөвлөн ажиллаж байгаа тухай саяхан олон нийтэд зарласан. Эдгээр ажлуудын эхнийх нь оюутны тэтгэлэгт хөтөлбөр байсан бол дараагийн ажлаар гадаад худалдааны менежерт зориулсан гарын авлага бэлтгэж шилдэг менежерүүдийн гарт хүргэхэд бэлэн боллоо.

Хэрэв та гадаад худалдааны менежер бол тун удахгүй таны гар дээр "Гадаад худалдааны менежерт зориулсан гарын авлага" үнэ төлбөргүй очих болно.

Экспорт, импортын тээвэрт ашиглагддаг бичиг баримт, дүрэм  журам, гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгийн хэлбэрүүд, хуулийн заалтууд, түгээмэл ашиглагддаг чингэлэг, вагон, паллетын тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон гадаад худалдааны менежерт хэрэгцээтэй нэмэлт мэдээллүүдийг багтаасан тус гарын авлага таны ажлыг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.

МОНЗАМ компанийн чадварлаг баг хамт олон шинийг эрэлхийлж, асуудлыг шийдвэрлэн, салбартаа хувь нэмрээ оруулахаар 24 цаг, 365 хоногийн турш хичээнгүйлэн ажиллаж байна. Хэрэв танд экспорт, импортын тээвэртэй холбоотой асуудал тулгамдсан бол, ачаа бараагаа түргэн шуурхай, найдвартай тээвэрлүүлэхийг хүсэж байвал 7000 2407 утсанд хандаарай.