Экспорт, импортын тээврийн салбарт 24 сарын хугацаанд хийгдэх 24 томоохон ажил

Экспорт, импортын тээврийн салбарт 24 сарын хугацаанд хийгдэх 24 томоохон ажил
Sep 25
Экспорт, импортын тээврийн Монзам компани салбартаа анх удаа 24 цагийн үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбогдуулан гадаад худалдааны салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор 24 сарын хугацаанд хийгдэх 24 томоохон ажлыг төлөвлөөд байна. Эхнийх нь Монзам компанийн нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд тус тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь их, дээд сургуулийн 3, 4-р түвшинд гадаад худалдаа, тээвэр логистик, маркетинг, менежментийн чиглэлээр суралцаж буй шилдэг 10 оюутныг шалгаруулж, сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сонгон шалгаруулах үндсэн шалгуур:

1. Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо манлайлагч оюутан байх /Сурлагын голч дүн 2.8 буюу түүнээс дээш/

2. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын уралдаан тэмцээн, арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх

3. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох боломжтой байх

4. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд доорх мэргэжлээр 3, 4-р түвшинд суралцдаг оюутан байх
- Тээвэр логистик
- Гадаад худалдаа
- Олон улсын харилцаа
- Маркетингийн удирдлага
- Бизнесийн удирдлага

Сонгон шалгаруулах үе шатууд:

1. Анкет бөглөх /Анкетыг 2018.09.24 - 2018.10.10-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна/

2. Багаар ажиллах сорил /2018.10.13-нд эхний шатанд тэнцсэн оюутнуудтай холбогдож сорилын шатанд урина/

3. Ярилцлага /2018.10.14-нд сорилын шатанд тэнцсэн нийт оюутнуудтай холбогдож ярилцлагын шатанд урина/

Монзам компани салбартаа манлайлах боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Анкет бөглөх холбоос: 
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe0ugd5istX-fsQiXLrU9DOv2NzctaDUP-If4XqV9XBIrK-Mg/viewform